Хан-Уул дүүргийн 19 хороо Оргил худалдааны төвийн зүүн замд M.Benz маркийн автомашин мотоциклтой мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 12:07 цагийн орчимд бүртгэгджээ.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар Mеrsedes Benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь KTM маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.