Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. "Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд орон нутаг болон улсын төсвөөс нийт 22 тэрбум төгрөг зарцуулсан, тэр дундаа эрчим хүчний салбарт зарцуулагдах ёстой 2 тэрбум төгрөгийг Увс аймагтаа шийдвэрлэж өгсөн" гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрөө бахархан ярьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлэв.
Тодруулбал, Увс аймгийн цэнгэлдэх орчмын тог цахилгааныг татах 2 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцаас гаргажээ. Гэтэл энэ мөнгийг өөрийн хувиасаа олгосон мэтээр Б.Чойжилсүрэн сайд бахархал болгон яриад зогсож буй.
Цахилгаан хангамж дүүрч гэхэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нутгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтыг хариуцах албан тушаалтан мөн гэж үү? Энэ бол маш том ашиг сонирхол биш гэж үү?
Угтаа бол өнгөрсөн сард гэхэд ДЦС-3-т томоохон осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдээд зогсоохгүй, 50 МВт-ын турбогенератороо шатааж, олон тэрбум төгрөгийн алдагдал үүссэн. Энэ өвөлдөө шатсан турбогенератороо солих боломжгүй гэдгээ ч салбарынхан анхааруулж буй. Гэтэл Салбарын сайдад энэ бүхэн хамаагүй бололтой.
Товчхондоо, хэн сайн хулгайчийг сонгосон аймаг нь тансаг нааддаг, хэдэн төгрөг хулгайлж ирснээрээ ажлаа дүгнүүлдэг жишиг хэвийн үзэгдэл гэж үү.
Төсвийн мөнгөөр тойргоо ивээн тэтгэдэг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг ЭРГҮҮЛЭН ТАТАЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ иргэд шаардаж байна.