Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг 7-р сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Уг этгээд нь “Байр түрээслүүлнэ, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар цахим орчинд байршуулан бусдыг залилсан бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогдоод байна.
Иймд иргэн та цахим орчинд нийтлэгдсэн эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллүүдийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.