Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2025 оны байдлаар 34 амралт, сувиллын газар хамтран ажиллаж байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу дараах газруудаас даатгуулагчид үйлчилгээ авах боломжтой.
Иргэд тухайн сонгосон амралт, сувиллын тарифаас шалтгаалан харилцан адилгүй хөнгөлөлт эдэлнэ.
Хувь иргэн нэг жилийн хугацаанд 39,600 төгрөг ЭМД-д төлдөг. Энэхүү хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой.