Сүүлийн өдрүүдэд ам.доллар, евро, юаны ханш урьд өмнө өсөж байгаагүйгээрээ тэнгэрт хадав.
Өнгөрсөн оны аравдугаар сард 3380 орчим төгрөг байсан ам.долларын ханш өнөөдрийг хүртэл тогтмол өсч 3600 төгрөгийг давж буй.
2025 оны долдугаар сарын 31-ний өдрийн ханшаар Найман шарга валют арилжааны захад ам.долларын худалдан авах үнэ 3602 төгрөг, худалдах үнэ 3610 төгрөгтэй тэнцлээ. Гэтэл одоогоос нэг жилийн өмнө ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 3375 төгрөг байсан юм.
Долдугаар сарын 31-ний өдрийн ханш:
- 1 ам.доллар = 3610 төгрөг
- 1 евро = 4160 төгрөг
- 1 юань = 503 төгрөг
Улс орны эдийн засаг элгээрээ хэвтэхэд ойрхон байгааг худалдаа, бизнес эрхлэгчид хэлж буй.
Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ханшны өсөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах нь битгий хэл нэг сайдын газрын дарга шиг хараат ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шүүмжилсэн.
Монголбанкны газрын захирал, дарга нар сарын 5-10 хүртэлх сая төгрөгийн цалинтай ч хараат бусаар төв банкны бодлогыг барьж ажилладаггүй. УИХ нь ч, Засгийн газар нь ч ам.долларын өсөлт, төгрөгийн ханшны уналтын эсрэг ямар ч хариу авахгүй байгаа нь худалдаа, бизнес эрхлэгчдээ элгээрээ хэвтээд, дампуураг гээд орхихтой ямар ч ялгаа алга.
Эрх баригч намын дарга, сайдгүй үйлчилсэн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өнөөдөр ямар ч хариуцлага хүлээхгүй, сангийн яамны кассын машин шиг ажиллаж байгааг УИХ-ын гишүүд удаа дараа шүүмжилсээр байна.
Улс төр, танил талынхаа сүлжээгээр төрийн байгууллагуудад өндөр цалин авч, зөөлөн суудалд тухладаг дарга нарт энгийн иргэдийн амьдрал, бизнес эрхлэгчдийн асуудал хамаагүй бололтой. Төв банк нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон энэ цаг үед улс орны эдийн засаг элгээрээ хэвтэхэд гайхах зүйл алга.