Зодооны хэрэгт холбогдож, Интерполоор дамжуулан эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан өнгөрсөн сарын 27-нд Монголд ирэх ёстой байсан.
Тэрбээр хуулинханд энэ сарын 27-нд буцаж ирнэ гэж мэдэгдсэн байдаг ч одоог хүртэл ирээгүй тул оргон зайлсан байж болзошгүй гэж үзэн түүний Гадаад паспортыг хүчингүй болгох шийдвэр гарсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Амарсайхан нь буцаж ирэлгүй дахин өөр улс руу нисчээ гэх мэдээлэл бий.
Хэргийг эргэн сануулахад, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3-р хорооны “Cante” хэмээх шөнийн цэнгээний газрын үүдэнд долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө нэгэн зодоон болж, нэг иргэн гавал, тархины хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар хэрэгт холбогдоод буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан 30 хоног баривчлаад байгаа юм.