Найзаа хэрцгийгээр зодсон Г.Чинзоригийг “Хүн алах”, “онц хэрцгийгээр” гэсэн зүйл ангиар яллаж, хэргийг прокурорт шилжүүлжээ.
Энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн орчимд иргэн Ч нь Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн "Т"-ийг ул ялих зүйлээс болж маргалдан тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт 3 удаа өшиглөн зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодож онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэсэн.
Дээрх хэрэгт цагдан хоригдож, шалгагдаж байгаа Ч нь Олон нийтийн цахим сүлжээнд бусдыг заналхийлж байгаа дүрс бичлэг нийтлэгдсэн бөгөөд уг үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.