Өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэр "Gem mall" худалдааны төвд худалдаа эрхэлдэг эмэгтэйг нөхөр нь гэх этгээд 30 гаруй удаа хутгалж амь насыг нь хохироосон аймшигт хэрэг үйлдэгдсэн.
Тэгвэл тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Тодруулбал, энэ оны 06 дугаар сарын 27-ний 11.00 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “GEM Mall” худалдааны төвд эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг энэ сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлсэн байна.