Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.08.04) 08:00 цагт боллоо.
Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Удахгүй бид замын хураамждаа өөрчлөлт оруулж Засгийн газарт оруулах гэж байна. Ард иргэдийн дунд санал асуулга явуулсан. 700-800 км явж ирэхэд ердөө 100 төгрөг өгч байна. 1000 төгрөгөөр өнөөдөр цай авч ууж чадахгүй. Тиймээс Замын хураамжийг явсан км цагаар нь тооцдог тодорхой тарифтай болгоё оо!" гэв.