“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржав ажлын байрандаа архидан согтуурч, ажилчдаа хэл амаар доромжилсон бичлэг 8-р сарын 1-ний өдөр цахим орчинд цацагдсан.
Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.