ЗГ: “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болгохоор шийдвэрлэлээ

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа.

Ингэснээр:

  • Жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломжтой болно.
  • Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна гэж тооцсон байна. 

“Эрдэнэт медикал” эмнэлэг 2022-2025 онд 147,476 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 3551 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55896