УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭ Холбооны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн АТГ-аас нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатарын "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, ирж нэгжлэг хийлээ" гэж байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас Эрүүгийн хэргийн гурван зүйл ангиар яллагдагчаар татан, шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал түүнийг
- Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах,
- 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Цаашлаад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ирэх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх бололтой.