Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний долоон сарын үзүүлэлтийг танилцууллаа.
Тодруулбал, нэг өрхийн сарын дундаж нийт орлого 2025 оны 2-р улирлын байдлаар 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 138.9 төгрөг буюу 8 хувиар нэмэгдсэн байна.
Харин нэг өрхийн сарын дундаж зарлага мөн 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 86.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 59.6 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өрхийн сарын дундаж нийт зарлагад хүнсний бус бараа үйлчилгээний зардал хамгийн өндөр буюу 54.5 мянга буюу 4.7 хувиар нэмэгдсэн байна.