Намрын чуулганаар ажлаа өгөхөө мэдэгдсэн М.Нарантуяа 1,7 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮1,5 тэрбумаар үнэлэгдэх ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тухайлбал,  УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүнээс татгалзана гэдгээ энэ сарын 15-ны өдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд нээлтээ хийх юм. 

Тэрбээр 2024 оны наймдугаар сарын 16, 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан ба энэ хугацаандаа өөр улсад /БНХАУ/ зорчиж, цахим хаягаараа бараа сурталчилсан. Тиймээс УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара-д хуулийн хэрэгжилтийг хангуулахыг хүсэж, сануулах албан бичиг хүргүүлж байв. 

Тэгвэл  Намрын чуулганаар ажлаа өгөх УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮267сая
Гэр бүлийн орлого: ₮180 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: 1,7 тэрбум   /Орон сууц-1, зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая  /Nissan, Patro маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮104 сая  /Зөгий /бүл/-45, Хурдан удмын адуу-10/
Газар: ₮40 сая  /Эзэмших-0.7га нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1,5 тэрбум
Хадгаламж: ₮12 сая      Бэлэн мөнгө: ₮93 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮122 сая гэж мэдүүлжээ.

М.Нарантуяа-Нара 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56068