АН-ын даргын сунгаа явагдах гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "АН-ын удирдлагууд 2017 оны сунгаанаас хойш гишүүд дээрээ очиж санал авсангүй. Өнөөдөр ч гэсэн яаран байж хэдэн хүний дунд "Намын дарга сонгоно" гээд явж байгаа нь буруу.
Лу.Гантөмөр дарга хамтарсан ЗГ-ын үйл ажиллагаа зогссоноос хойш "Намын даргын ажлаа өгнө" гэдгээ мэдэгдсэн. Зугтаж, бултсан зүйл байхгүй. Гол нь дараагийн удирдлагуудаа сонгохдоо гишүүдийн оролцоотой, дүрмээрээ явах ёстой" гэлээ.