АН-ын даргад өрсөлдөх Ж.Баярмаа ₮2,5 тэрбумын ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮500 саяын үнэлгээтэй газартай

Arslan.mn

Өчигдрийн /2025.08.28/ АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар Л.Гантөмөрийг намын даргаас чөлөөлж, дараагийн даргыг сонгох дотоод сонгуулийг зохион байгуулах 15 хүний бүрэлдэхүүнтэй "Сонгон шалгаруулах" хороог байгуулсан.

Нэр дэвшигчид энэ сарын 31-нийг хүртэл өрсөлдөж, мөрийн хөтөлбөр зэргээ гишүүддээ танилцуулах бөгөөд гол өрсөлдөөн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ө.Шижир, Ж.Баярмаа нарын дунд болохоор байна.

Тэгвэл АН-ын даргад өрсөлдөхөөр болсон Ж.Баярмаагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮46 сая
Гэр бүлийн орлого: ₮102 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,5 тэрбум  /орон сууц-4,  Оффис зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮101сая / Mazda, Demio, Toyota, Aqua, Toyota, Land Cruiser 80 , Suzuki, Grand vitara маркийн нийт 4 төрлийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮500 сая /Ашиглах-0.65га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮60 сая
Хадгаламж: ₮17 сая 
Авлага: ₮682 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56194