Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Тухайлбал, Засгийн газраас Аялал жуулчлалын хөгжлийн төвийг татан буулгаж, чиг үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлэхээр болжээ.
Өмнө нь тус газар нь менежер, мэргэжилтэн авахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь олны шүүмжлэлийг дагуулж байсан. Төрийн санаачилгаар хувийн хэвшлийн компаниуд "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо" байгуулчихаад байхад ийм үр ашиггүй бүтэц, орон тоо огт хэрэггүй гэж байсан. Тэгвэл энэ удаа ийнхүү татан буугдахаар болсан байна.
Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирлаар С.Бат-Эрдэнэ 2020 оны 10 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа билээ.
Гэтэл С.Бат-Эрдэнэ дарга тус газрын 5 жил удирдахдаа 2022-2024 онуудад ХОМ-ээ мэдүүлээгүй байна.
Харин “Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв“-ийн захирал С.Бат-Эрдэнийн хамгийн сүүлд мэдүүлсэн буюу 2021 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮31 сая
Гэр бүлийн орлого: ₮72 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮450 сая /Үйлчилгээний зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮30 сая / MG MOTORS, MG-RX8 LUX маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 тэрбум /Эзэмших-м2 нийт 2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮12 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.