Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хураагдсан хөрөнгөтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Ерөнхий сайд "Капитал банк"-ны өрөнд хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдтэй очиж танилцсан.
Тухайлбал, Зайсанд байдаг "Гантиг вилла"-тай танилцсан. Төрд хураагдсан эдгээр үл хөдлөхүүдийг ашиглах асуудлаар Төрийн өмчийн бодллого, зохицуулалтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах тухай захирамжийг Ерөнхий сайд энэ сарын 22-нд гаргасан. Ажлын хэсэг анхны хурлаа хийж төлөвлөгөөгөө өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гаргасан.
Асуудлыг хоёр ангилж байгаа. Хөгжлийн банкны асуудал тусдаа. "Капитал", "Үндэсний хөрөнгө оруулалтын банк", "Чингис хаан" банкийг нэгтгээд нэг асуудал болгон үзэж байгаа.
Дампуурсан арилжааны банкууд дээр 19 байгууллагын 482.4 тэрбум төгрөгийн өр, авлага үүссэн. Төрийг хохиролгүй болгох ажлыг ажлын хэсгийн зүгээс хийнэ.
Жишээ нь,
- Капитал банкд Сангийн яамны 4 тэрбум, НДЕГ-ын 64 тэрбум, ЭМД-ын 75 тэрбум, ЖДҮС-ын 21 тэрбум, ЖДҮДТ-ийн 1,9 тэрбум, НХОГ-ын 2 тэрбум гээд нийт 173 тэрбум төгрөгийн өр байгаа.
- "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-д Эрдэнэт үйлдвэрийн 32 тэрбум, Хадгаламж даатгалын корпорацийн 3,8 тэрбум, Тавантолгой ХК-ийн 10.2 тэрбум нийт 59 тэрбум
- "Чингис хаан" банкд 250 тэрбум тус тус өр байгаа.
Хураагдсан зарим өмчийг нь дуудлага худалдаанд оруулна. Баригдаж дуусаагүй байгаа зарим барилгыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж дуусгана. Бонд гарган санхүүжүүлж хөрөнгийн удирдлагын менежментийг зохицуулах арга хэмжээ авна. Заримыг барилгыг нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалтаар ашиглана.
Хөгжлийн банкд 3.8 их наядын өр, авлага үүссэн байгаа. Дуудлага худалдаанд оруулах 29 тэрбум төгрөгийн 52 объект байгаа. Банкны өмчлөлд авах 207 тэрбум төгрөгийн 17 объект бий." гэв.