УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Эдийн засаг байнгын хороо болон Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороонд ажиллаж, дээд боловсролын чанарт анхаарч ажиллах талаараа өөрийн цахим хуудастаа оруулжээ.
Гэвч дээд боловсролд анхаарч ажиллахаар болсон түүний оруулсан пост дүрмийн болон бичгийн анхан шатны мэдлэггүйг нь нотлоод өгчихөв.
Байнгын хороонд багтаж ажиллах нь угтаа хууль батлалцах анхан шатны ажилд гар бие оролцох хэрэг юм.
Хууль гэдэг бол нэг л таслал, нэг л цэг буруу тавигдвал заалт нь буруугаар эргэж мэдэх ноцтой баримт бичиг.
Гэтэл хуулийг уншиж ч ойлгохгүй, найруулж ч чадахгүй М.Энхцэцэг мэтийн гишүүд хууль тогтоох суудалд тухалж буй нь угтаа иргэдийг доромжилслон хэрэг байлтай.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ээ!!! Та байнгын хороонд ажиллахаасаа урьтаж ЕБС-даа дахин суралцаж, эх хэлнийхээ мөн чанарыг ойлгосон нь дээргүй юу...
