Банкны хар жагсаалтыг халж буй талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр миний бие өргөн барьсан Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж аж ахуй нэгж болон иргэдийн хар жагсаалтыг арилгах тушаал гаргалаа.
Энэ тушаал нь зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч байгууллагад бүгдэд нь хамаарна гэж ойлгож болно.
Ингэснээр нийтдээ 70 мянган иргэн хар жагсаалтаас гарч байна гэж ойлгож болно.
Хар жагсаал гэдэг зүйл нь санхүүгийн ял. Тухайн хүн авсан зээлээ төлчихсөн байхад 6 жилээр хар жагсаалт гэж ялладаг байдал дуусгавар болж байна. Харин эсрэгээрээ зээлээ хугацаандаа төлөөд явсан тохиолдолд урамшуулдаг, оноог нь нэмдэг тогтолцоо руу шилжиж байна." гэв.