Б.Жавхлан: 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний экспорт 85 сая орчим тоннд хүрнэ

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна.  

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн юм.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "2026 оны улсын төсвийн урсгал зардлын өсөлтийг нь хязгаарлаж 24 хувьд барина.

2026 оны төсвийн төсөлд нүүрсний үнийг 70 доллараар тооцсон. Экспортын хэмжээг хамгийн багадаа 90 сая тонн гэж авсан. Энэ төлөвлөгөөндөө бид хүрэх бүрэн боломжтой. Боомтуудын хүчин чадал нэмэгдэж байна. Шинэ гарц нэмснээр экспортыг нэмэгдүүлнэ. Мөн 24 цагийн шинэ гарцууд нээхээр төлөвлөж байгаа. 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний экспорт 85 сая орчим тоннд хүрнэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56315