Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа сайд нарын хамт 2026 оны төсвийн төслийг боловсруулахад барьж ажилласан концепц, бодлогын ямар гол өөрчлөлтүүд орж байгааг танилцууллаа.
Тодруулбал, Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн юм.
Тэгвэл 2026 оны төсвийн төсөлд туссан эрүүл мэндийн салбарын онцлох ажлуудыг тоймлон хүргэж байна.
Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэж, салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ.
Үүнд: дараах бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
-
Хавдар судлалын үндэсний төв II-ыг барьж байгуулна. -
Хавдрын робот мэс заслын тоног төхөөрөмж худалдан авна. -
Зүрх судасны үндэсний төвийг шинээр байгуулна. -
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засварыг хийнэ. -
Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулна. -
Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлэг болон 17 аймагт яаралтай түргэн тусламжийн эмнэлгүүдийг шинээр байгуулна. -
Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулахад 49.7 тэрбум төгрөг тусгасан. Нийт 19 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар болсон.