Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа сайд нарын хамт 2026 оны төсвийн төслийг боловсруулахад барьж ажилласан концепц, бодлогын ямар гол өөрчлөлтүүд орж байгааг танилцууллаа.
- Тухайлбал, боловсролын салбарын урсгал зардалд 100 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Үүнийг ачаалалтай ажиллаж буй багш нарт цалингийн нэмэгдэл байдлаар олгох аж.
Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 22,868 анги бүлэг хичээллэж байгаа юм. Үүний 35 хувь буюу 8028 нь ангидаа 35-аас дээш хүүхэдтэй, хэт ачаалалтай байна. Иймээс эдгээр ангийн багш нарт хувьсах зардлаар дамжуулан 100 тэрбум төгрөгийг цалингийн нэмэгдэл болгон олгох юм байна.