Дампуурахад ойрхон “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттүвшин ₮110 саяын үнэлгээтэй 5 ГАЗАРТАЙ, сарын ₮15 саяын ОРЛОГОТОЙ

Arslan.mn

Өчигдөрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудал, гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээллэх үеэр " Хөтөлийн "Цемент Шохой" үйлдвэрт өндөр үнэтэй төхөөрөмж шахсан, өнөөдөр эвдрээд ажилладаггүй. Ажиллаж байгаа удирдлага нь менежмент муутай. Тус үйлдвэр 1 төгрөгийн олохын тулд 1 төгрөг 7 мөнгөний зардал гаргадаг. Цемент үйлдвэрлээд байдаг хэрнээ ард нь алдагдалтай ажилладаг. Үүнийг таслан зогсоно" гэв.

Тухайлбал, тус үйлдвэр нь 2 жил дараалж аудитын сөрөг дүгнэлт авч үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн тул хэвийн болгох хугацаатай үүрэг өгсөн гэдгээ өмнө ч мэдэгдэж байсан.

Тэгвэл аудитын сөрөг дүгнэлт авч үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттүвшингийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮158 сая
Гэр бүлийн орлого: ₮8 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮155 сая  /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮130 сая  /Toyota, Prado 150  маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮40 сая /Хурдан удмын адуу-7/
Газар: ₮110 сая /Эзэмших-1314м2-1, Эзэмших-1628м2-1, Эзэмших-700м2-1, Өмчлөх-699м2-2 нийт 5 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 сая
Хадгаламж: ₮36 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮78 сая гэж мэдүүлжээ.

Д.Баттүвшин нь 2024 оны хоёрдугаар сараас “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон  ажиллаж буй.

Тэрээр “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн хамаатан гэдгээ энэ албан тушаалд очсон гэдэг. Тодруулбал, “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн нагац эгч Л.Оюундарийн бага хүү нь юм.

Хөтөлийн цемент шохой үйлдвэр хөгжилд дөнгө биш дэм болох ёстой шүү дээ  Д.Баттүвшин дарга аа...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56331