Ч.Лодойсамбуу: Энэ төсөвт зах зээлээ тэлэх, өрсөлдөөнийг дэмжих, ажлын байр нэмэх ямар ч бодлого байхгүй байна

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д даргад өргөн барьсан. Улмаар танхимын сайд нарын хамт өчигдөр /2025.09.02/ төсвийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудсаараа дамжуулан "Энэ төсөвт ямар ч шинэчлэл алга. Татвар, хураамж нь пуужиндсан, тэгэж дээрэмдсэн мөнгөө тарааж үрсэн, цемент блок болгосон яг хэвээрээ. Зах зээлээ тэлэх, өрсөлдөөнийг дэмжих, ажлын байр нэмэх, өрхийн амжиргааг тэтгэх ямар ч бодлого байхгүй" хэмээн шүүмжиллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56342