Бээжин хотноо болсон уулзалтын дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзжээ. Тус уулзалтын дараа Ким Жон Уны туслах хүрсэн бүх тавилга буюу сандал, ширээг арчсан нь олон улсын анхаарлыг татаж эхэлжээ.
Энэ үйлдэл нь ДНХ-ийнх нь бүх ул мөрийг арилгах гэсэн оролдлого гэсэн хардлага төрүүлж байгаа аж. Учир нь ДНХ-ийг асуудалд санаа зовдог цорын ганц удирдагч бол Ким Жон Ун гэж тус мэдээлэлд дурджээ.
Бичлэгт үлдсэн дүрсээр Хойд Солонгосын ажилтнууд Ким Жон Уны сууж байсан сандлын түшлэг, суудлыг маш хурдан арчиж, өөр нэг эмэгтэй түүний хэрэглэсэн аягыг аваад явсан нь тод бичигдсэн байна.