Чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч ахмад дайчдад төрийн дээд цол олголоо.
Монгол Улсын баатар цолоор ахмад дайчин, төр захиргааны ахмад зүтгэлтэн У.Доржпаламыг шагнав.
Тодруулбал, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж, эх орныхоо төлөө тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх үйлсэд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах болон зэсвэгт хүчний салбар оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын Баатар цол хүртээж, алтан таван хошуут цол тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.