МАН-ын дүрмээр Ерөнхий сайд намын дарга байх ёстой



“Ардын хүч” ТББ-аас Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.04/ МАН-ын Их хурал, Бага хурлыг нэн даруй хуралдуулж намын шинэ даргыг сонгох шаардлагыг Удирдах зөвлөлдөө хүргүүллээ.

МАН-ын Ардын хүч ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсанаа:

-МАН-ын удирдлагатай холбоотой асуудлаар Засгийн газар огцорч шинээр Засгийн газар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Улс төрийн намуудын хувьд онцлог жил болж байгаа. Улс төрийн намын тухай хуулиар бүх намууд намын төлөөллүүдийг хуралдуулж, намын дүрмээ баталж зорилго чиглэлийг хэрэгжүүлэх байсан. Харамсалтай нь, МАН-ын Их хурал тодорхойгүй шалтгааны улмаас хуралдахгүй хойшлогдож байна. 100 жилийн түүхтэй МАН ээлжит хурлаа зохион байгуулж чадахгүй тохиолдол байгаагүй. Анх удаа ийм нөхцөл байдалтай нүүр тулгарч байна. Үүнээс хамаарч МАН-ын гишүүд намдаа эргэлзэх, намын удирдлагад итгэл алдрах байдал даамжирч байгаад харамсаж байна.

“Ардын хүч” ТББ-аас тавьж байгаа гол шаардлага бол ойрын хугацаанд намын Удирдах зөвлөлийг хуралдуулж Бага хурлыг зарлах, Бага хурлаас ажлыг хэсгийг байгуулж намын ээлжит Их хурлыг хойшлуулахгүйгээр хийх шаардлага тавьж байна. Эрх баригч МАН-ын хувьд Их хурлаа хуралдуулснаар намын дотоод дүрэм журам болон улс орны хувь заяа яригдах ёстой асуудал юм.

МАН-ын Их хурлыг албан тушаалаар барьцаалах, хууль бус үйлдлээ замхруулах үйлдэл явагдаж буй гэх хардлага хүртэл явж байна. Тийм учраас МАН-ын “Ардын хүч” ТББ болон МАН-ын гишүүд цугларч намын удирдлага Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлж байна.

Нөгөөтэйгүүр, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хуралд ажиглалт хийсэн. Ардчилсан намын хувьд дотооддоо учраа олж, иргэд сонгогчдод эерэг сэтгэгдлийг өгч чадсан. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын ретинг МАН-аас илүү гарсан. Тийм болохоор эрх барьж байгаа МАН-ын хувьд ийм байдалтайгаар улстөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж болохгүй.

Увс аймгийн МАН-ын дэд дарга С.Анхбаяр:

-"Нам гэдэг болон ардчилсан тогтолцооны гол институд. Нэг үгээр МАН бол 300 мянга гаруй гишүүнтэй эрх баригч нам. Тусгаар тогтнолын ордон дотор байгаа Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар дан ганц МАН биш юм. Манай нам 300 мянган хүмүүсийн үзэл санааны нэгдэл юм. Тийм учраас намын гишүүдийн үзэл санааг удирдлагууд хүндэх ёстой.Намын Их хурлыг ирэх арваннэгдүгээр сард хуралдахаар болж байх шиг байна.

Хөдөө орон нутгийн намын гишүүдийн оролцоог яаж хангах вэ гэдэг асуудал гарч байна. Мөн намын хурлаа хийхгүй цаг өнгөрөх тусам бүрхэг боллоо. Тийм болохоор хэдэн даргын ая талыг харж эвлэрч, тохирох болов уу гэсэн байдлаар намын үйл ажиллагааг доголдуулж болохгүйг Увс аймгийн МАН-ын дэд даргын хувьд хэлмээр байна.

МАН-ын дүрмийн асуудал эхэнд яригдах ёстой. Үүний дараах намын даргын асуудал хөндөгдөнө. Намын даргад нэр дэвших байдал хэн бүхэнд нээлттэй.  МАН-ын даргыг  сонгох асуудал Их хурлын гишүүд шийднэ. Тийм атал хэдэн дарга нар тоо бодож намын үйл явдлыг удаашруулаад байх хэрэггүй. МАН-ын дотоод дүрмээр Ерөнхий сайд намын дарга байна гэж заасан байдаг" гэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56369