Зохиолч М.Пүрэвмаа өөрийн цахим хуудаснаа "Миний номууд Их дэлгүүрт зарагддаггүй ээ. Номинд номоо өгч буцааж тооцоогоо авахдаа байцаалт өгч, өргөдөл, хүсэлт өгч байж талын талын арай гэж авдаг. Их дэлгүүр шатсан даа. Тэгэхэд хандив гээд шууд тооцоо авсан.
Номин супермаркет үнэ зөрдөг, илүү бичдэг, нөат өндөр. Тэгээд бодлоо энэ номингийн эцсийн зорилго юу вэ. Манай байрны урд алгын чинээ газар байдаг юм л даа. Тэнд Номин барилга барина гэнэ. Теннисны л талбай шиг хэмжээ байх. Үндэсний үйлдвэрлэгч биш. Номингийн захирал чаддаг юм бол гадны зах зээлээс орлого олооч.
Монголын ард түмнийг ингэж мэрж идэх гол зорилго юу вэ. Хүүхдүүдэд жаахан газрыг нь үлдээвэл тоглоомын талбайтайгаа юм даа. Номингийн факт их шүү. Цагийн ажилтан аваад туршилтын хугацаа гээд цалин өгдөггүй. 7 буудалд Абсалют гээд орос дэлгүүр байсан. Юм нь үнэхээр хямд, шинэ талх бариад халуунаар нь зардаг. Ард түмэн тэнд үйлчлүүлж байсан. Гэтэл Номин шахсаар байгаад гаргаад өөрсдөө орсон. 7 буудлынханд Абсалют супермаркет нь амьдралд ойр үнэ байсан юм.
Номингийн луйвар, бузрыг бичээд байгаарай. Үндэсний сүлжээ дэлгүүр ч гэх шиг. Баялаг бүтээ." гэжээ.