Хуульч О.Батхүү санаачилснаар нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татвар"-ыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхэлсэн.
Тэгвэл иргэдийн санал 100,000-д хүрч, энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх нөхцөл бүрдлээ.
Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.
Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" гэх санааг дэвшүүлээд буй.