Отгонтэнгэр их сургууль АНУ-ын Хойд америкийн их сургуультай хамтран бакалаврын 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал, тус сургууль нь Хойд Америкийн их сургуультай хамтран Бизнесийн удирдлага, Програм хангамж хөтөлбөрөөр 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, кредит дүйцүүлэн сургах гэрээнд өнөөдөр гарын үсэг зуржээ.
Ингэснээр оюутнуудад бизнесийн удирдлага болон программ хангамжийн хөтөлбөрөөр эхний хоёр жил Монголдоо суралцаад, дараагийн хоёр жил АНУ-д сурч, хос дипломтой төгсөх боломж бүрдэж байна.
Отгонтэнгэр их сургууль 2023 оноос эхлэн АНУ-д Хойд Америкийн их суруультай хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 1+1 магистрын хөтөлбөр, багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Отгонтэнгэр их сургуулийн Боловсрол судлал, Програм хангамжийн магистрын хөтөлбөрийн суралцагчид АНУ-ын Норт Америкийн их сургуульд энэ хичээлийн жилээс эхлэн хамтран хөтөлбөрийн төлөвлөгөөгөөр амжилттай суралцаж байна.
Отгонтэнгэр их сургууль нь Монгол улсад үндэсний хэмжээний дээд боловсролын байгууллагын эрэмбээр шилдэг 8 их сургуулийн нэгээр нэрлэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн их сургууль бол АНУ-ын Норт Америкийн их сургууль нь New England Commission of Higher Education (NECHE)-ээр магадлан итгэмжлэгдсэн сургууль бөгөөд энэхүү магадлан итгэмжлэлийг АНУ-ын Харвард, Бостоны их сургууль зэрэг алдартай их сургуулиуд магадлагдсан байдаг.