ДАШТ-д явах тамирчин визний 8 саяыг данс андууран шилжүүлж, гэнэт мөнгөтэй болсон Б нь 10 хоног архидаад дуусгажээ

Arslan.mn

Дэлхийн эмэгтэйчүүдийн бодибилдинг фитнесийн ДАШТ-д явахаар бэлтгэл хийж байсан “Ган спорт центр” төвийн тамирчин Г.О нь виз мэдүүлэхэд дансандаа өндөр мөнгөн дүнтэй харагдахын тулд нэлээд мөнгө хуримтлуулж байжээ.

Энэ мөнгөнөөсөө хамт явах өөр нэгэн тамирчин Л-гийн дансны үлдэгдлийг нэмэхээр 8 сая төгрөгийг Хаан банкнаас ХХБ-ны дансанд нь шилжүүлэхдээ дансны дугаар андуурч хувиараа гагнуур хийдэг гэх С.Бат ... -гийн данс руу шилжүүлсэн байжээ.

Данс андуурсан асуудлаа Хаан банкаар дамжуулан уг данс эзэмшигчийг олж холбогдоход "Би тус дансыг эзэмшдэг нь үнэн. Намайг Сэлбэ салбарын Номин худалдааны төвд ажиллаж байхад танихгүй хүн ирээд миний данс руу 8,000,000 төгрөг шилжүүлээд аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө дансанд хийгээд өөр данс руу шилжүүлсэн " гэж тайлбар өгчээ.

Гэтэл мөрдөн шалгах явцад мөнгө авсан Б нь “АТМ орж бүх мөнгийг бэлнээр авсан. Би бэлнээр 8,000,000 төгрөгийг аваад найз нөхдөө дуудан гэнэт мөнгөтэй болсоны тэмдэглэн 2024 оны 10-р сарын 19-нөөс 2024 оны 11-р сарын эх хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гадуур явж, мөнгийг дуусгасан. Мөнгө дууссаны дараа мөнгө шилжүүлсэн хүн нь залгахад "Гудамжинд танихгүй хүн миний данс руу 8,000,000 төгрөг хийгээд өөр хүн рүү шилжүүлээд өг гэсэн юм" гээд худлаа ярьсан ...” гэжээ.

Тус хэрэгт холбогдогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирлоо төлөөгүй байна. Улмаар шүүхээс түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56382