Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж байгаа билээ. Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа УИХ-д тухалсан П.Батчимэг гишүүний 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр, намынхаа ивээлд багтаж, “ногоон гэрэл”-ээр УИХ-д анх удаа сонгогдсон АН-ын долоон эмэгтэй гишүүний нэг. 2008-2020 онд нийслэлийн ИТХ-д гурвантаа сонгогдож ажилласан төлөөлөгчийнхөө хувиар олон нийтэд, тэр дундаа нийслэлчүүдэд төдийлөн танигдаж чадаагүй. Энэ нь түүнийг өнгөрсөн хугацаанд юу хийсэн, яаж ажилласан бэ гэдгийн бодитой үнэлгээ юм.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮3,1 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮220 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,1 тэрбум /Орон сууц-1, Авто зогсоол-4/
Тээврийн хэрэгсэл: ₮110 сая /Газ 24 , Зил 131, Москвич-2141 маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮8 сая /Адуу-4/
Газар:₮0 сая /Эзэмших-1079м2 үнэлгээгүй газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮95 сая
Хадгаламж: ₮1,1 тэрбум
Авлага: ₮0 сая
Зээл: ₮802 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн П.Батчимэг өнгөрөгч сонгуулиар нисдэг тэрэг хөлөглөн орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзсан уулианд холбогдсон. Тэрчлэн АПУ-гийнхан хоёр хүнээ (нэг нь П.Батчимэг, нөгөө нь Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг) УИХ-д суулгахаар АН-тай тохироо хийж, хөрөнгө хүч хаяж буй гэх мэдээлэл ч эртнээс тархсан юм. Эцсийн мөчид Б.Ганхөлөг энэ сонгуулиар өнжиж, авга эгч нь АН-ын жагсаалтын 12-т эрэмбэлэгдэн сонгогдсон юм. Өмнө нь тэд 2020 оны парламентын сонгуулиар АН-аас Дорнод, Өвөрхангай аймагт нэр дэвшиж, аль аль нь ялагдсан билээ.