Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ойн газраас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн нөөцийг түүж бэлтгэх хугацаа болон ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тогтоосон шийдвэрийг тухайн оны 09 дүгээр сарын 01- ний өдрийн дотор гаргана.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/706 тоот тушаалаар Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо.