ОБЕГ: Дулааны 4 дүгээр цахилгаан станцад гал гараагүй

Arslan.mn
ДЦС-4-д гал гарсан байж болзошгүй. Станц орчимд хүчтэй дуу, чимээ гарч, утаа суунаглаж байна гэх мэдээллийг цахим орчинд иргэд хуваалцжээ.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Станцад гал гарсан гэх дуудлага ирээгүй. Харин нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.09.06/ 13:22 цагт ирлээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид очсон.

Алба хаагчдыг очиход 10х10 метрийн хэмжээтэй агуулахад хөөсөнцөр, тоног төхөөрөмж шатаж байсан бөгөөд 13:40 цагт тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна” гэж мэдээллээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56395