Хоёрдугаар ангийн сурагч анги дээрээ өндрөөс унаж, нас барсан хэрэг гарчээ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын II сургуулийн хоёрдугаар ангийн сурагч биеийн тамирын хичээлийнхээ үеэр өндрөөс унаж нас баржээ. Эмч нар анхан шатны тусламж үзүүлсэн боловч оройтсон болохыг орон нутгийнхан хэлж байна. Сурагч гар бөмбөгийн торны шонд авирч байхдаа хөл алдаж унажээ.
Эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн хүүхэд гэмтэж бэртэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.