Монголд аялахаар ирсэн БНСУ-ын иргэн “Хоргын тогоо“ руу унаж, амиа алджээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх "Хоргын тогоо" гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл иржээ.

Уг иргэн нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирээд байж. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна.

Түүнийг ютүбер байсан гэх албан бус мэдээлэл бий. 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56406