“Найрамдал” зуслангийн газраас хасч, 14 иргэнд олгосон байжээ

Arslan.mn

“Найрамдал” зуслангийн газрыг 2021 онд сунгасан бөгөөд сунгахдаа газрын хэмжээнээс 14,550 квадрат метр талбайг хассан байна.

Тус хасагдсан хэсэгт СХД-ын газрын албанаас 2018 онд 14 иргэнд газар олгосон. Мөн зуслангийн бүсд Нийслэлийн газрын албанаас 2019 онд нэр бүхий байгууллагуудад дахин газар олгосон гэх мэт зөрчил илэрчээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ажлын хэсэг Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллаж, хяналт, шалгалт хийж дээрэх зөрчлийг ирлүүлсэн байна.

Энэ удаагийн шалгалтаар зусланд ажиллаж буй 142 албан хаагчийн ажлын байрны чиг үүрэг, ажлын ачаалалд үнэлгээ өгөх, чиг үүргийн давхардлыг арилгах, мөн зуслангийн стандартуудын хэрэгжилтийн байдалд хяналт тавин дүгнэлт гаргажээ.

Зуслангуудын хяналт, шалгалтын үр дүнг нэгтгэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хүргүүлнэ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56408