Гадаад улсын иргэд нэгнээ хутгалсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал, есдүгээр сарын 06-ны өдөр Итали Улсын иргэн АНУ-ын иргэнтэй маргалджээ. Улмаар АНУ-ын иргэн Италийн иргэнийг зургаан удаа хутгалж, гэмтээсэн хэрэг гарчээ.
"Баянгол дүүргийн ... хороонд гадаад улсын иргэн хутгалуулсан байдалтай хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу тус хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тэгвэл дээрх хэргийн талаар Италийн Элчин сайдын яамнаас "Итали улсын иргэнийг АНУ-ын иргэн хутгалж гэмтээсэн" гэх залруулга тайлбарыг өгөв.