УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа Монголын Волейболын Холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ

Arslan.mn

Монголын Волейболын Холбоо (МВХ)-ны ээлжит бус чуулган энэ сарын 6-нд болжээ. Чуулганд 202 төлөөлөгч оролцохоос 187 төлөөлөгч ирсэн юм.

Дүрмийн дагуу чуулганы бүрэн эрхийн хүрээнд энэ оны тавдугаар сараас эхлэн удирдлагагүй байсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, ерөнхийлөгчид гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Намсрай овогтой Амарзаяа олонхын саналаар шинэ Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Ийнхүү тэрбээр МВХ-ны 11 дэх, анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо.

Шинэ ерөнхийлөгч Н.Амарзаяа нь 2016 оны УИХ-ын сонгуулиар Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвшин гишүүнээр сонгогдсон билээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56413