Н.АНХБАЯР : Түгжрэлд удаан сууснаар НУРУУ ӨВДӨХ эрсдэлтэй тул нуруу хамгаалах түшлэгийг хэрэглэх хэрэгтэй

Arslan.mn

1996 оноос хойш жил бүрийн 9 сарын 8-ны өдрийг “Дэлхийн хөдөлгөөн засалчдын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр нь дэлхийн хөдөлгөөн засалчдын эв нэгдэл болон нийгэмд хийж бүтээсэн ажлуудаа бусдад таниулах өдөр юм.

Тэгвэл энэ хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Сэргээн засах тасгийн эрхлэгч Н.Анхбаяр хэлсэн үгэндээ "Хөдөлгөөн заслын эмчилгээ нь хөдөлгөөний чадвар алдалтыг бууруулах, өвдөлтийг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилготой.

Сүүлийн жилүүдэд амьдралын буруу хэвшлээс үүдэн нурууны өвчлөл, хүзүүний муруйлт, харвалт зэрэг маш олон өвчлөл бий болж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн, сунгалт хийх хэрэгтэй.

Суудлын сандал дээр удаан хугацаанд сууснаар нурууны өвдөлт үүсдэг. Түгжрэлд удаан суух нь мөн хамаатай. Тиймээс машины сандал дээр нуруу хамгаалах түшлэгийг хэрэглэх нь танд тустай." хэмээлээ. 

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56418