Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам төсвийн 600 сая төгрөгөөр Принтерийн хор авах ТЕНДЕР зарлажээ.
Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам“-ын дарга Х.Хэрлэн нийт 606,482,386 төгрөгөөр принтерийн хор худалдан авахаар болжээ.
Уг тендерийг энэ сарын 08-ны өдөр буюу өнөөдөр зарласан бөгөөд аравдугаар сарын 02-нд нээх аж.
Тендерийн баримт бичигт энэ мөнгөөр 50 гаруй төрлийн принтерд хор худалдан авахаар төлөвлөжээ.