ГЕГ: КАРЕК-ийн “Гаалийн хамтын ажиллагааны хороо”-ны 25 дугаар хуралдааныг Монгол Улс даргалах боллоо

Arslan.mn

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн (КАРЕК) “Гаалийн хамтын ажиллагааны хороо” (ГХАХ)-ны 24 дүгээр хуралдаан 2025 оны 9 дүгээр сарын 3-4-нд Киргиз Улсын Бишкек хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдаанд КАРЕК-ийн гишүүн орнуудын Гаалийн байгууллага, Азийн хөгжлийн банк (АХБ) болон хөгжлийн түнш олон улсын байгууллагуудын нийт 45 төлөөлөгч оролцсон байна. 

Энэ удаагийн хуралдаанаар:

  •  Гадаад хамтын ажиллагааны хорооны 2024-2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, тэргүүлэх чиглэлүүд,
  •  КАРЕК-ийн Нэгдсэн худалдааны хөтөлбөр 2030,
  • Нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлага,
  • Бүс нутгийн дамжин өнгөрүүлэхийг хөнгөвчлөх,
  • Ногоон гааль, дижиталчлал, цаасгүй худалдаа зэрэг асуудлаар гишүүн орнууд харилцан туршлага солилцож, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралдааны төгсгөлд Гадаад хамтын ажиллагааны хорооны 2025-2026 оны төлөвлөгөөг санал нэгтэй баталлаа.

Монголын Гаалийн байгууллагын төлөөлөл “Худалдааг хөнгөвчлөх: Гаалийн шинэчлэл, Цахим үйлчилгээ, Хилийн боомтын шинэчлэл, Цаасгүй худалдаа, Нэг цонхны систем”-ийн талаар товч танилцуулга хийж, хүндрэлтэй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бусад Гишүүн орны Гаалийн байгууллагатай туршлага хуваалцлаа.

АХБ-аас “Хилийн боомтын хатуу дэд бүтцийг хөгжүүлэх; Коридорын гүйцэтгэлийг хэмжилт болон хяналтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх; КАРЕК-ийн Дамжуулан өнгөрүүлэх болон Нийтлэг мэдээлэл солилцох систем туршилтын төслийн хамрах хүрээг өргөжүүлж хөгжүүлэх; Гаалийн дижитал шинэчлэлийг хөгжүүлэх” болон зарим улсад Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааны бодлого”-ыг хянан үзэх ажилд техникийн туслалцаа үзүүлэхээр болсон байна.

Энэ жилийн хуралдааныг даргалсан Киргиз Улсын Гаалийн байгууллагын халааг Монгол Улсын Гаалийн байгууллага хүлээн авахаар боллоо.

Монголын Гаалийн байгууллагын төлөөлөл Монгол Улсад 2004, 2015 онд зохион байгуулсан ГХАХ-ны хуралдааныг онцлон, ирэх жил хамтын ажиллагааг хөгжүүлэн, олон шинэчлэлийг хуваалцан, амжилт бүтээлээр арвин уулзах бэлгэдлийг дэвшүүлж, 2026 оны намар УБ хотод уулзахаар товлолоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56423