Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ бусдыг хутгалж гэмтээжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ сарын 04-ний өдөр тус сумын Засаг дарга ажилтай М.Ц гэгч нь мэс ашиглан бусдын биед гэмтэл учруулсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, хохирогчид гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилон, шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Тэгвэл согтуурсан үедээ бусдыг хутгалсан гэх Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндашын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮51 сая
Гэр бүлийн орлого: ₮59 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮80 сая /Үйлчилгээний зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮7 сая /СToyota, Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮137 сая /Адуу-45, Үхэр-35, Хонь-30, Ямаа-48/
Газар: ₮15 сая /Эзэмших-07га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮75 сая
Хадгаламж: ₮36 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Түүний хувьд 2024 онд аймгийн Засаг даргын захирамжаар Дарьганга сумын Засаг даргаар томилогдсон байна.