Хөвсгөлийн Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тарвагыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Arslan.mn

Тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Мөрөн, Цагаан-Уул сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.  

Түүнчлэн голомтот бүс нутгаас болон гарал үүсэл нь тодорхойгүй тээвэрлэгдэн ирсэн тарвагыг хадгалж, нөөцөлсөн иргэд тарвагаа Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч устгалд оруулж байна.

Өчигдрийн байдлаар Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тооны тарвагыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэжээ.

Иргэд та бүхэн хадгалж, нөөцөлсөн тарвага, тарваганы түүхий эд эрхтэн, арьс зэргийг Зооноз өвчин судлалын төвийн 7038-2420 утсанд хандан устгалд оруулахыг уриалж байна. Тарвага хүлээлгэн өгсөн иргэнд хариуцлага, торгууль оногдуулахгүй бөгөөд мэдээллийн нууцыг чандлан хадгалах аж.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56433