СЕО Б.Амарсайхан нь “оргон зайлж“ эзгүй байгаа “ГОВЬ“ ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа компанийн хэлбэрийг өөрчилж ХХК болжээ

Arslan.mn

Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нь интерполоор эрэн сурвалжлагдаж, “оргон зайлж" эзгүй байгаа “ГОВЬ“ ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит  бус хурлаараа компанийн хэлбэрийг өөрчилж ХХК болжээ. Өөрөөр хэлбэл, хаалттай компани болсон байна.

Тодруулбал,  "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан одоогоор гадаадад амьдарч байгаа бөгөөд ирэнгүүт нь цагдан хорино гэсэн ч хил гараад 50 гаруй хоног болж буй.

Эргэн сануулахад, Интерполоор дамжуулан эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан  долдугаар сарын 27-нд Монголд ирэх ёстой байсан.  Тэрбээр хуулинханд буцаж ирнэ гэж мэдэгдсэн байдаг ч одоог хүртэл ирээгүй тул оргон зайлсан байж болзошгүй гэж үзэн түүний Гадаад паспортыг хүчингүй болгох шийдвэр гарсан.  Хамгийн сүүлд Б.Амарсайхан нь буцаж ирэлгүй дахин өөр улс руу нисчээ гэх мэдээлэл бий.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56434