Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Бүртгэл, техник технологийн хэлтсийн дарга М.Мөнхбаяр нар БНСУ-ын Тээврийн аюулгүй байдлын газрын дэд Ерөнхийлөгч Ким Үнг Ёнг,“Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын чадавхыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийн удирдагч Пак Санг Унг нартай уулзлаа.
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн техникийн дэмжлэг үзүүлж чадавхжуулах төсөл нь Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод хэрэгжих юм.
Төслийн үйл явц, Нийтийн тээврийн бодлогын газар хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар мэдээлэл солилцож санал хуваалцав.
Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн агаарын чанар сайжрахаас гадна тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж замаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон давуу талтай юм.