ЦАГ АГААР: Есдүгээр сарын 12,13-нд ихэнх нутгаар сэрүүснэ

Arslan.mn

2025 оны 09-р сарын 10-наас 09-р сарын 14-нийг хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2025 оны 09-р сарын 10-наас 09-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

  • Есдүгээр сарын 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Есдүгээр сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Есдүгээр сарын 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • Есдүгээр сарын 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд нутгийн баруун хагаст,
  • Есдүгээр сарын 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч 12-нд нутгийн баруун хагаст Есдүгээр сарын 13-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56437