Гаалийн хяналтын журмыг шинэчилж, цахимжуулжээ

Arslan.mn

Гаалийн хяналт шалгалтын шат дамжлагыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах чиглэл өгсөн.

Үүний дагуу гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаар тушаалаар дээрх журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, дэд дарга Г.Энхтайван, Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга Б.Сүхбаатар нар өнөөдөр Техник импорт дахь гаалийн хяналтын бүсэд ажиллаа.

Энэ үеэр гаалийн албан хаагчид болон, иргэн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж дээрх журмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэ журмыг шинэчилснээр Гаалийн улсын ахлах байцаагч 55 заалтаар баталгаажуулж, зөвшөөрөл олгох үйлдэл хийж байсныг хүчингүй болгосон байна.

Түүнчлэн хилээр оруулсан машины шалгах хугацааг тодорхой болгож 1 цагийн дотор шалгуулах, цахим мэдүүлгийг 3 цагийн дотор шийдвэрлэх, хилээр оруулах барааг 72 цагийн өмнө мэдэгдэж, дагалдах бичиг баримтаа урьдчилан цахимаар хүргүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ.

Мөн авто замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг 72 алхмаар хянах ба эдгээрийн 30 хувь биечлэн, 57 хувь цахимаар, 7 хувь нь цаасаар хийгдэж, барааг хянах ажиллагаа ямар албан хаагч дээр, ямар шатанд явж байгааг бодит цагаар харах, мэдээлэл авах боломжтой болсон байна.

Arslan.mn

 Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, энэ журмыг богино хугацаанд үр дүнтэй шинэчлэн боловсруулж ажилласан гаалийн байгууллагад талархал илэрхийлж, цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран журмын хэрэгжилтийг хангаж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56439