Төрийн тусгай албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг хүчингүй болгохгүй

Arslan.mn

“Төрийн тусгай албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг хүчингүй болгох гэж байна” гэдэг ташаа мэдээлэл хуулийн салбарынхан дунд ихээр тархсан.

Энэ талаар  Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн тусгай албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг хүчингүй болгох гэж байгаа асуудал байхгүй. Тэтгэврийн асуудлаар ямар нэг өөрчлөлт байхгүй. Үнэн зөв мэдээллийг өгөхгүй бол мушгин гуйвуулсан мэдээллүүд сүүлийн үед их гарах боллоо. Н.Мягмар дарга /Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/ үнэн зөв мэдээллийг салбарынхандаа өгөх шаардлагатай” гэж хэлэв.

Төрийн тусгай албан хаагчид болон төрийн албаныхан тэтгэвэрт гарах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж авдаг. Энэхүү тэтгэмжийн хэмжээ дээд тал нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байхаар холбогдох хуульд заасан байдаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56447